СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА

МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

 

Зээлийн дугаар: 6508-MN

 

Зөвлөх үйлчилгээний нэр: Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг нүүлгэн шилжүүлэх төслийн иж бүрэн баримт бичиг: Барилга байгууламжийн зураг, төсөв боловсруулах, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ

Тендерийн дугаар: CS-CQS-C1-21/2024-02

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) нь Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр, Олон улсын хөгжлийн ассоциацийн (IDA) санхүүжилтээр Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн 1 дүгээр бүрэлдэхүүн хэсэг нь малын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилготой бөгөөд энэ хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн лабораториудыг мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангадаг үндэсний хэмжээний байгууллага болох УМЭАЦТЛ-ийн чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн Газар төрийн зарим байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний хүртээмж зэргийг харгалзан үзэж Улаанбаатараас орон нутаг руу үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Улсын Их Хурлын 21 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон түүний харьяа байгууллагуудыг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэхээр тусгагдсан болно.

Энэхүү бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор УМЭАЦТЛ-ийн цогцолбор барилга байгууламжийг байгууламжийг шинээр төлөвлөх, нүүлгэн шилжүүлэхэд зориулсан иж бүрэн баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулахаар урилга хүргүүлж байна. Тус зөвлөх үйлчилгээний хамрах хүрээнд дараах даалгаврууд багтаж байгаа болно. Үүнд:

  • Барилга байгууламжийн зураг, төсөв боловсруулах;
  • Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;
  • Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх.

Энэхүү зөвлөх үйлчилгээний даалгаврыг гүйцэтгэх байгууллага нь архитектур, зураг төслийн чиглэлээр дор хаяж тав (5) жил үйл ажиллагаа явуулсан компани байна. Зураг төслийн байгууллага нь гэрээний хэрэгжилтийг бүхэлд нь удирдан зохион байгуулах бөгөөд “Техник, эдийн засгийн үндэслэл” боловсруулах, мөн “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” хийх үйл ажиллагаануудыг хариуцан удирдан зохицуулах үүрэгтэй байна.

Зөвлөх байгууллага нь ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэхийн тулд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Зөвлөхийг Дэлхийн банкны хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн худалдан авах ажиллагааны журамд заасан Зөвлөхийн Чадварын арга (CQS)-аар сонгоно. Сонирхлоо илэрхийлэх мэдүүлэг хүлээн авах энэ шатанд сонирхсон зөвлөх байгууллагууд өөрсдийн туршлага, мэргэжлийн чадавхыг нотлох баримтуудын хамт сонирхлын илэрхийлэл (EOI)-ээ ирүүлнэ. Зөвхөн сонгогдсон компани техникийн болон санхүүгийн санал ирүүлэх эрхтэй болно.

Зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй ажлын даалгавар, сонирхлоо илэрхийлэх маягт, заавар, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг tugullcp@gmail.com хаягаар авна уу.

Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх мэдэгдлийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны 10.00 цагийн дотор бичгээр дор дурдсан хаягаар биечлэн хүргэнэ.

Хаяг: Улаанбаатар хот, Монгол улс, БЗД 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө 18А/1, 13381 Намак Бюльдинг /Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр/ 204 тоот.

Имэйл: tugullcp@gmail.com