Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх урилга
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэх зээлийг хүлээн авсан бөгөөд орлогын тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд зарцуулах гэж байна.
Малын эрүүл мэнд, бүтээмж, төсөл хэрэгжиж байгаа газруудын өртгийн сүлжээнд чиглэсэн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой байдал, гамшгийн нөхцөл үүссэн үед түүнд түргэн шуурхай, үр дүнтэй арга хэмжээ авах нь төслийн хөгжлийн зорилго юм.
“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөлд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг хамтран ажиллах сонирхлoo ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтыг зөвлөх байгууллагын чадавхид суурилсан аргачлалаар хийнэ. “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь “хамгийн сайн” үнэлэгдсэн зөвлөх байгууллагыг техникийн болон санхүүгийн санал ирүүлэхийг урих бөгөөд ирүүлсэн санал нь “хангалттай” гэж үнэлэгдвэл гэрээний хэлэлцээрийн урилга хүргүүлнэ.
Ажлын даалгавар, сонирхлоо илэрхийлэх маягтыг доорх хаягаар холбогдон авна уу.
Сонирхлоо илэрхийлсэн мэдэгдэлийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний 11:00 цагаас өмнө Төсөл хэрэгжүүлэх нэгжид доорх хаягаар ирүүлнэ.
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Парк Плейс оффис, 6 давхар, 602 тоот.
Утас: 8000-9915, Цахим хаяг: bulgaa.amarsaikhan@gmail.com