Өвөрхангай аймагт хэрэгжсэн туршилтын хөтөлбөрийг дүгнэх уулзалт зохион байгуулав
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл нь Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газартай хамтран Үхэр сүргийн бруцеллёзын халдварыг шинэлэг аргаар тандах аргазүй боловсруулах ажлыг 2022 оны 9 дүгээр сард зохион байгуулсан билээ. Энэ нь нэг айлын үхэр сүргийг төлөөлүүлэн нэг сүүний дээж авах байдлаар халдварыг тандах аргачлал юм.
Тус ажлын үр дүнг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг тодорхойлох уулзалтыг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулав.
Тус уулзалтад Мал эмнэлгийн ерөнхий газар Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори болон Бат-өлзий, Хархорин сумын тасгийн болон хувийн мал эмнэлгийн төлөөлөл нийт 26 хүн оролцсон.
Бруцеллёз өвчнийг тандах арга хэмжээг бага зардлаар илүү үр дүнтэй хэрэгжүүлэх шинэ аргачлалыг Өвөрхангай аймгийн Бат-өлзий, Хархорин суманд туршсан бөгөөд энэхүү аргазүйг бусад аймаг, сумуудад өргөжүүлэн нэвтрүүлэх, холбогдох дүрэм журам, стандарт ажиллагааны заавар боловсруулах чиглэлд төслийн зүгээс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.