Зардал, үр өгөөжийн шинжилгээ хийх ур чадвар эзэмшүүлэх сургалт явагдаж байна
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн дэмжлэгтэйгээр “Малын өвчинтэй тэмцэх хөтөлбөрүүдэд эдийн засгийн шинжилгээ хийх, зардал үр өгөөжийн тооцоолол хийх” сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтад Мал Эмнэлгийн Ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллагуудаас мэргэжилтэн, албан хаагчид оролцож байна.
Тус сургалтыг ХААИС-ийн багш нар явуулж байгаа бөгөөд зардал, үр өгөөжийн шинжилгээг хэрхэн хийх суурь ойлголтыг өгч сургалтад хамрагдагсдаар ажлын бодит жишээ дээр шинжилгээ хийлгүүлэх байдлаар зохион байгуулж байна.
Аливаа бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд эдийн засгийн шинжилгээ хийх, нөлөөллийн үр өгөөж, зардлуудыг үнэлж түүнд дүн шинжилгээ хийн улмаар санал зөвлөмж боловсруулах нь тухайн бодлогыг зөв тодорхойлох, зөв шийдвэр гаргах, үр ашигтай үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг.
Тус сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд зардал, үр өгөөжийн шинжилгээний суурь ойлголтоо бэхжүүлж мал эмнэлгийн салбарт хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийхэд сурсан мэдлэгээ ашиглах юм.