Мал эмнэлгийн лабораториудыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл (МАА-н ЭЗЭН) Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ), тус лабораторийн Био-аюулгүй байдлын 3-р зэрэглэлийн лаборатори, Өвөрхангай, Ховд, Хэнтий аймгуудын мал эмнэлгийн лабораториудыг сайжруулах, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэхээр ажиллаж байна. Эдгээр лабораторийн хөдөлмөрийн аюулгүйн болон био-аюулгүй байдлын нөхцөлийг олон улсын стандартад нийцүүлж сайжруулах, тухайлбал цэвэр болон бохир усны шугам, цахилгааны сүлжээг шинэчлэх шаардлагатай байгаа юм.
Одоогийн байдлаар Өвөрхангай, Ховд, Хэнтий аймгийнн мал эмнэлгийн лабораториудын барилгын засварын "Ажлын зураг” хийгдэж дууссан ба УМЭАЦТЛ-ийн хувьд тус ажил гүйцэтгэх шатандаа явж байна. Түүнчлэн төслөөс ажлын зураг нь дууссан дээрх лабораториудын төсөв болон төлөвлөгөөг “Барилгын хөгжлийн төв”-өөр батлуулахаар ажиллаж байна. Мөн Био-аюулгүй байдлын 3-р зэрэглэлийн лаборатори, Ховд, Хэнтий аймгуудын мал эмнэлгийн лабораториудад нийлүүлэх багаж төхөөрөмжийн худалдан авалт эхэлсэн.
2022 онд төслийн баг дээр дурдсан лабораториудын оношилгооны чадавхийг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон барилгын засварын ажлыг үнэлэхээр тус лабораториудад очиж ажилласан юм. Тус үнэлгээнд үндэслэн барилгын засварын ажлын зургийг мэргэжлийн байгууллага гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 оны хавар барилгын засварын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Доорх хүснэгтээр ажлын гүйцэтгэлийн одоогийн явцийг харна уу.