ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМГУУДАД ТЭЖЭЭЛ ОЛГОХ АЖЛЫГ АЙМАГ ОРОН НУТАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сумдын болон отроор явж буй нийт 45 мянга гаруй малчин өрхөд 11 гаруй мянган тонн хүчит тэжээл хүргүүлэх ажил үргэлжилж байгаа ба тэжээл олгох ажлыг аймаг орон нутагт эхлүүлээд байна.

Тэжээлийг малчдад хүргэх ажлыг тухайн аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцаж байгаа бөгөөд Малчин өрхөд тусламж хүргэсэн бүртгэлийг Тэжээл аппликэйшнээр дамжуулан тухай бүрд нь баталгаажуулж, тэжээлийн түгээлтийн үйл явцыг үйлдвэрлэгч, тээвэрлэгч, аймаг, сумдаар бүртгэж, малчин өрхөд очсоныг баталгаажуулах юм. Дундговь аймгийн ХХААГ-н дарга Б.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг дээрх ажлыг шаардлагын дагуу өндөр хариуцлагатайгаар хэрэгжүүлж, 2021 оны 2 дүгээр сарын 5-ний өдрөөс эхлэн 7,248 малчин өрхөд тэжээл олгох ажлыг амжилттай зохион байгуулж байна.

2021 оны 02 сарын 08 ны өдрийн байдлаар тэжээл түгээлтийн явц Өвөрхангай аймаг 25%, Баянхонгор аймаг 31%, Говь-Алтай аймаг 30%, Өмнөговь аймаг 68%, Дундговь аймаг 50%-ийн, нийт тэжээл түгээлт 34% -ийн гүйцэтгэлтэй байна.