Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд хувийн хэвшил, томоохон үйлдвэрлэгч, болон олон нийтийн агентлагуудын бизнес саналыг ил тод, өрсөлдөөнт шалгаруулалтаар сонгож тэдний оролцоонд суурилсан хэлэлцээр байгуулж үр дүнд суурилсан дэд төслүүдийг дэмжин ажиллана. Эдгээр дэд төслүүд нь малын эрүүл мэндийг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх болон өнөөгийн хүчин чадлыг илүү үр ашигтайгаар ашиглах, зах зээлд оролцогч нар, тэр дундаа жижиг ААН эрхлэгчид, бага тооны малтай малчдын нийгэм-эдийн засгийн хөгжилд нөлөөлж буй зах зээлийн гажуудлыг сайжруулахад чиглэсэн ерөнхий шийдэл гаргалгааг боловсруулах зорилгоор төслөөс үр шим хүртэгсдийн эдийн засгийн өгөөж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой болно.  

Түншлэгч ААН-үүд, малчдад (i) Бүтээмжит түншлэл (ii) Туршилтын төсөл гэсэн дэд төслүүдийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлнэ.

ДЭД ТӨСЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ БОЛОН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ЭХЭЛНЭ.

Дэд төслийн бүтээгдэхүүний хамрах хүрээ :

Мах болон сүүний салбарын бүтээмжит түншлэлийг хөгжүүлэх

Дэд төслийн бүтээгдэхүүний нөхцөл:

 

Санхүүжилтийн онцлог: 

 

●Дэд төслийн хороогоор дэмжигдсэн дэд төслүүд нь санал болгож буй төслийн нийт дүнгийн 60-80 хувьтай тэнцэх санхүүжилтийн дэмжлэгийг гүйцэтгэлд суурилсан зарчмаар авах боломжтой.